Хүсэл эрмэлзэл хаана байна, дөл болно

in #writing7 years ago

Нээх их сэтгэлийн хаттай юм бүхнээс болгоомжилсон хөндий хүйтэн авир араншин угаас эмэгтэй хүнд зохьдоггүй юмсанж...
Зохиулах гээд зүтгэж хүчээр хичээж явахад нь нэг л өдөр хэн нэгэн гарч ирээд аажим аажмаар биднийг уяраана... хайраараа хайлуулна... халамжаараа энхрийлнэ...
Угаас бүүр байгалаас заяагдсан бүсгүй ааль, эрх танхил сэтгэлээ тав тухтайгаар ил гаргах боломж завшааныг өгнө...
Бид хатуу үедээ хад чулуунаас илүү чанга өөрийн зарчим бодол ухаанаа тойруулаад хана хэрэм босгочихоод хэн ч халдахааргүй зүрх сэтгэлээ бат бөх хамгаалж чаддаг хэрнээ мөрөөдөл хүсэл нэг эвлэлцэн таарах өрөөсөн хүнтэйгээ учирхаараа өөрийнхөөрөө өмнө нь туялзан гунхаж зүс зүүсгэл гоёлдоо анхаараад л түүнийхээ тэнэгхэн хөөрүү сахиус болон дүүлнэ...
Тэгээд нэг л дүүлсэн бол цуцалтгүй дэвээд л байгаарай хөөрхөнүүд минь😙😙😙
Учир юу гэвээс эр хүний сүр их хүчийг үзэмж өнгөөрөө бид улам чимж богинохон хэрнээ чамламгүй их бартаат амьдралын уналт цөхрөлд нь эрч хүчээрээ өндийлгөн босгоод хамтдаа илүү тодоор гэрэлтэх ёстой юм... Нэг нь тогос шиг гоёхон нөгөө нь нэг л гундуу хосуудыг харахаар өөрсдийнх нь өмнөөс халаглаж харамсмаар байдаг даа😶😶😶
Сайн сайханаар үргэлжлэх гэж л бид бие биетэйгээ нийлдэг... Муу явахыг би ганцаараа ч чадна гэдэг дээ🙆🙆🙆

Sort:  

Congratulations @ceylan! You received a personal award!

Happy Birthday! - You are on the Steem blockchain for 2 years!

You can view your badges on your Steem Board and compare to others on the Steem Ranking

Do not miss the last post from @steemitboard:

The new SteemFest⁴ badge is ready
Vote for @Steemitboard as a witness to get one more award and increased upvotes!

Coin Marketplace

STEEM 0.25
TRX 0.25
JST 0.039
BTC 94309.43
ETH 3309.61
USDT 1.00
SBD 3.28