Үнсгэлжин Хувьсгал

in #social7 years ago (edited)

Даяаршлын эргүүлэгт найрсах үзэл бодлыг сөргүүлэн, хүмүүсийн улс төрийн амьдралыг эрхшээх гурван хүчин зүйл бий хэмээн үзэж байна.

Нэгдүгээрт, хүмүүсийн цусаар дамжин үеэс үед өөдлөн дэвжих хийморь. Тодорхой зан төрх, тодорхой ёс зүй болон тодорхой хүсэл тэмүүлэл хүмүүсийг ямагт жигүүрлэн хурцалж түүхэнд гүнзгий мөрөө үлдээж байдаг нь маргаангүй. Эртний Ромын зохиолчдын тэмдэглэлээс авахуулаад өнөөг хүртэл түүний үлдээсэн зам мөрийг маш тодорхой харж болно. Хүмүүсийн амьдралын эх булаг болсон энэхүү дотоод эрч хүчийг цусыг нь солихгүй бол өөр юугаар ч унтраах боломжгүй. Магадгүй амьдралыг зохион байгуулах зохисгүй хэлбэр юмуу алсын хараагүй ухвар мөчид боловсролоос болоод түрхэн зуур хийморь доройтож болно. Гэхдээ энэ нь хийморийн гал бөхлөө гэсэн үг биш, ердөө л хүчээ гамнан нойрсжээ гэсэн үг. Чухамдаа энэ бол энхжингийн оронд очихыг хүсэн мөрөөдсөн хүмүүсийн бүхий л итгэл найдварын дундаршгүй ундарга, энэ бол он цагаар буухиалсан дотоод эрч хүч гэнэтхэн нэг шөнө унтардаггүй, харин нэг л өдөр хүмүүс нойрноосоо сэрэн жигүүрт хүлгээ хөлөглөн цааш аялахын тоо томшгүй жишээ олон мянган жилийн түүхийн урт нугачаа дунд ямагт тохиолддог гэсэн гайхалтай үлгэрийн гуурст хөлөг ажээ. Хэрвээ тиймгүйсэн бол өөдрөг ирээдүй, шинэ Герман орон цогцлуулахын ид шидэд итгэсэн олон сая хүмүүсийн итгэл зүтгэл учир дутагдалтай байхсан. Гучин Жилийн Дайны эцэст хүн ам нь арван найман саяас арван гурав сая хагас болтлоо хорогдсон Герман улс итгэл зүтгэлээрээ жигүүрлэн хэрхэн ажил амьдрал, аж үйлдвэрээ сэргээсэн гайхалтай үйл хэрэг, хэдэн мянга, улмаар сая сая хүмүүс хүчээ нэгтгэн үнс нурман дундаас үлгэрийн галт шувуу дахин амилах мэт Төр улсаа хэрхэн мандуулсан түүхэн явдал учир дутагдалтай болохсон...

Энэ хүч унтарч болзошгүй талаар би дурдсан. Үнэхээр ч улс орон доройтох үед цаг ямагт илэрч байдаг хүзүү сээрээрээ холбоотой маш чухал өөр хоёр хүчин зүйл бий: нэг нь хувь хүний сондгойрлыг дээдлэх нэрээр халхавчлан олонхийн дарангуйлал тогтоодог ардчилал, харин нөгөө нь хувь хүний авъяас, чадварын төрөлхийн аливаа ялгаа, онцгойрлыг үгүйсгэх замаар хүмүүсийн сондгойрлыг үгүйсгэдэг үзэл. Эдгээр хүчин зүйлүүд нь тус тусдаа юмуу эсвэл харилцан нөлөөлөх замаар хөгжлийн зам мөрөө засдаг. Даяаршил, ардчилал хоёр салшгүй ойлголтууд. Хүмүүс доторхи хувь хүмүүсийн сондгойрлыг үгүйсгэн, оронд нь бүх хувь хүмүүсийн нийлбэр буюу хоосон тоо илэрхийлсэн олонхийн засаглал болох ардчилал нь хүмүүсийн амьдралыг ч яг тэгэж хоосруулдаг бөгөөд энэ нь эцэстээ даяаршилд хүргэх зүй тогтолтой. Өргөн тархсан ийм нэг үзэл байдаг: хүмүүст төрөлхийн сондгойрол гэж байхгүй, гэхдээ адаглаад л боловсролын хувьд түр зуурын ялгаа байж мэдэх юм. Негр, Ари, Монгол болон Улаан арьстнууд сондгойрох зүйлгүй. Өнөөгийн бүхий л интернационалч оюун санааны ертөнцийн уг үндэс болсон ийм үзэл нь даамжирсаар эцэстээ Үндэстнүүдийн Холбооны хурлын ерөнхийлөгчөөр Негр хүн томилогдохыг ч зөвшөөрнө гэсэн үг. Хүмүүс доторхи хувь хүмүүсийн ялгааг үгүйсгэдэгтэй адилаар хүмүүсийн хоорондох ялгааг үгүйсгэсний шууд үр дүн ингэж илэрнэ. Тэгэхлээр хүмүүсийн аливаа онцгой чадвар, аливаа сондгойрол үндсэндээ ямар ч ач холбогдолгүй болж таарч байна. Хүмүүсийн суу алдар бол бүх ололтынх нь нийлбэр бус, харин онцгойрон ялгарах ололтуудынх нь нийлбэр. Сүрэглэл бус онцгойрол. Соёл иргэншлийг тэтгэгч хөрс суурь нь хувь хүмүүсийн ололт амжилт, оюун ухаан, авъяас чадвар, хичээл зүтгэл, бүтээлч сэтгэлгээний үр шимээс өөр юу ч биш: алдрын ноён оргил нь Сод ухаантнуудын гэгээн ухаан байдаг бол нийлбэр нь энэхүү сод ухааны шимийг амьдралд хэрэгжүүлэхэд зарсан хөдөлмөрийн үр шим байдаг. Тэгэхлээр тамын тогооны үлгэрээр бусдаасаа цойлсон цөөхөн ухаантнуудаа бүгдтэй адилтган доош нь хийж аажмаар олонхидоо зугуухан уусгах үйл явцаа л ардчилал гэж буруугаар нэрлээд байгаа юм. Энэ бол хүмүүсийн засаглал биш, энэ бол муйхарлал, мунхаглал, мугуйдлалын засаглал...

Тиймээс ардчилал нь амьдрал дээр хүмүүсийн жинхэнэ үнэт зүйлийг устгаж байдаг. Урьд хүчирхэг байсан улс олонхийн хязгааргүй, ардчилсан засаглалын битүү гогцоонд орсон үедээ л урьдын хүчирхэг байр сууриа алдаж байсан нь ийм учиртай; амьдралын бүх салбарт давамгайлж байсан юмуу давамгайлах боломжтой байсан хувь хүмүүсийн онцгой чадвар хоосон цэцэрхлийн өмнө хүчин мөхөсдсөн нь тэр. Ингэснээр хүмүүсийн онцгой чадвар зөвхөн соёл, эдийн засгаар тогтохгүй бүхэлдээ ач холбогдлоо эрчимтэй алдах нөхцөл бүрдэж дэлхийн бусад улсуудтай харьцуулахад харьцангуй богино хугацааны дотор урьдын эрч хүчээ алдах болдог...

Үүн дээр гуравдахь хүчин зүйлийг нэмэх хэрэгтэй: бүр тодруулбал, хувь хүний сондгойрол болон онцгойрлыг үгүйсгэхээс гадна энэ ертөнц дээрх амьдрал зөрчилгүй урсгалаараа хөгжих тухай номлол юм. Ийм үзэл бодол ганц нэг хүний толгойд цоожтой байсан бол тоохгүй орхиж болохсон, гэтэл бүх дэлхийг хордуулж байгаа нь аюултай. Амьдралын талаархи иймэрхүү өргөн төсөөлөл нь хүний сэтгэл зүрхэнд нөлөөлдөггүй гэж бодох хэрэггүй. Тийм биш, энэ нь аажмаар хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Би жишээ татсан ч болно: Германы бизнесийн амьдрал хувийн өмч дээр үндэслэх ёстой хэмээн та нөхдүүд үздэг. Ингэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ямар нэгэн зүй тогтлыг гаргаж байж л та хувийн өмчөө хамгаална. Тэгэхдээ энэ нь Байгалийн жам ёсноос ургаж гарсан байх учиртай. Ердөө л "урьд нь үргэлж тийм байсан болохоор цаашдаа ч тийм байх болно" гэж хэлэх нь хангалтгүй. Төр улс орвонгоороо эргэн хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, үзэл бодлын өөрчлөлт давалгаалж буй үед урьд нь өөрчлөгдөхгүй байж болоод л ирсэн гэдэг байдлаар байгууллага, тогтолцоо хөндөгдөхгүй үлдэнэ гэж байхгүй. Цаг үеийнхээ тусгал болсон хэлбэрт өчүүхэн анхаарал тавьдаг нь хүн төрөлхтний түүхэнд гарсан бүхий л агуу их хувьсгалт эриний онцлог шинж юм. Тиймээс зайлшгүй чухал, зөв зүйтэй байхаар тооцож уламжлалт хэлбэрийнхээ суурийг зөв тогтоох хэрэгтэй. Зөвхөн хувь хүмүүсийн чадвар ялгаатай гэдэг үүднээс л хувийн өмч байх хэрэгтэй гэдэг нь ёс зүй болоод ёс суртахууныхаа хувьд зөвдөнө гэж би хэлээд байгаа юм. Нэгэнт хүмүүсийн чадвар ялгаатай тул үр дүн нь ч бас ялгаатай гэдэгт би итгэлтэй байж чадна. Гэвч хэрэв үр дүн нь ялгаатай юм бол тодорхой хэмжээгээр үр дүнгээ жолоодох эрхийг хүнд нь олгоход болохгүй гэх газаргүй. Хувь хүнтэй нягт холбоотой ур чадварынх нь үр дүнг урьд нь амжилт гаргаагүй юмуу гаргасан амжилтаа хамгаалж чадаагүй өөр хэн нэгэн бусдаасаа арай илүү хэрнээ сул дорой хүн, эсвэл байгууллагад даатган хариуцуулах нь утгагүй. Тэгэхлээр эдийн засгийн хүрээ гэлтгүй ерөөс бүх салбарт хүмүүс адил тэгш юмуу ач холбогдол нь адилхан байдаг юм биш гээд эхнээсээ л тогтчих хэрэгтэй. Нэгэнт ингээд тогтчих юм бол эдийн засгийн хүрээнд үнэт зүйлийн ялгаа байгаа нь дамжиггүй, гэхдээ улс төрийн хүрээнд тийм биш гэж ярих нь тэнэг хэрэг болно. Хувь хүний авъяас, чадварыг дээдлэн улмаар хувь хүнийг шүтэх үзэл дээр суурилсан эдийн засгийн тогтолцоо бүтээнэ гэсэн хэрнээ улс төрийн хүрээнд хувь хүний үүргийг үгүйсгэн оронд нь их тооны хууль болох ардчлалыг залах нь ямар ч утгагүй. Энэ нөхцөлд эдийн засаг болон улс төрийн үзэл бодлын хооронд зугуухнаар ан цав үүсч энэхүү ан цавыг битүүлэх гэсэн оролдлого нь эцэстээ улс төр нь эдийн засгаа залгиснаар өндөрлөнө - энэ бол хий хоосон хардлага биш, үнэхээр ч тийм үзэгдэл болоод эхэлчихсэн байна. Зөвхөн улс төр төдийгүй эдийн засгийн хүрээнд тэгш байдлыг тунхаглах санаа нь тогтолцоо болтлоо өсөөд байна, хий үзэгдэл гэж бодуузай: огтхон ч үгүй! энэхүү эдийн засгийн тогтолцоо нь аварга том мангас болчихоод өргөн уудам нутгийг хамарсан Төр улс болчихоод байна.

Гэхдээ урт хугацаагаар аваад үзвэл хүмүүсийн амьдрал нь тулгуур хоёр ойлголт дээр түшиглэх боломжтой гэж би үзэхгүй байна. Хэрвээ хүмүүсийн чадвар ялгаатай гэж үзэх нь үнэн гэвэл тодорхой чадварыг бүтээх тал дээрээ ч бас хүмүүсийн хооронд ялгаа байж таарна. Тэгвэл зөвхөн нэг л хүрээ болох эдийн засгийн амьдрал болон түүний манлайллын хүрээнд энэ зарчим нь үнэн болоод хүмүүсийн бүхий л амьдрал тэмцлийн хүрээ болох улс төрийн хүрээнд үнэн болохыг нь үгүйсгэх утгагүй. Харин ч эсрэгээрээ, хэрвээ би илүү өндөр соёлыг бүтээх гол угтвар нөхцөл нь онцгой авъяас гэдгийг эдийн засгийн хүрээнд хүлээн зөвшөөрч байгаа бол улс төрийн салбарт ч мөн адил гоц авъяас байхыг хүлээн зөвшөөрч улмаар хувь хүнийг шүтэх үзлээ дөвийлгөж байна гэсэн үг. Хэрэв, эсрэгээрээ, улс төрийн салбарт гоц авъяас огт хэрэггүй, зөвхөн үнэмлэхүй тэгш байдал хэрэгтэй гэдэгт бизнес эрхлэгчид ч бас итгэж байгаа бол нэг л өдөр яг энэ онол чинь улс төрөөс эдийн засаг руу халдарлах болно. Гэвч эдийн засгийн салбар дахь коммунизм нь улс төрийн салбар дахь ардчилалтай яг адилхан. Бидний амьдарч буй энэ цаг үед энэхүү хоёр тулгуур зарчим нь амьдралын бүх хүрээнд дөрөө хоршуулан нэвтэрч байгаагаараа онцлог; тэд эдийн засгийг хэдийнэ эзэгнээд эхэллээ.

Жишээ татъя: Өдөр тутмын амьдрал нь хувь хүний ач холбогдол чухал болох үзэл дээр суурилна: гэхдээ одоо олонхийн дарангуйлалд тасралтгүй нэрвэгдэж байгаа. Гэвч Төрийн дотор арми гэж байгууллага бий - энэ нь өөрийн оршихуйн мөн чанараараа ардчилагдах боломжгүй. Гэхдээ хэрэв Weltanschauung нь хүмүүсийн амьдралын бүх салбарт нэвтрэх боломжгүй бол энэ баримт нь өөрөө түүний сул талыг харуулсан хангалттай баталгаа болно. Өөрөөр хэлбэл, удирдлага нь дээрээс доошоо үг дуугүй хэрэгждэг, хариуцлага нь доороос дээшээ чиглэсэн туйлын ардчилсан бус зарчим байсны үндсэн дээр арми оршин тогтнодог бол үүнийг сөргүүлэн, удирдлага нь дээшээ, хамаарал нь доошоо чиглэсэн зарчим дээр ардчилал тогтдог гэсэн үг. Гэвч үр дүнд нь улс төрийн бүх амьдрал нь ардчлалын үзэл санаанд тулгуурласан хэрнээ арми нь огт өөр, харь үзэл дээр суурилсан тийм Төр бий болно. Ардчилсан зарчмын төлөөлөл, захиран тушаах зарчмын төлөөлөл хоёрын дотоод зөрчлөөс зайлах ямар ч аргагүй бөгөөд чухам энэ зөрчил л Герман орныг сөхрүүлж байгаа билээ...

Амаржих санаа тээсэн нуур амгалан бол нугас амгалан гэх үгийн далд санааг өмнөх жишгээр мөшгөе. Хүмүүс хоорондоо адилхан биш тул амаржина гэдэг нь хүн бүрийн туулах зовлон ерөнхийдөө адил гэсэн утгатай байж таарна. Ингэсэн нөхцөлд, амаржина гэдэг нь нугаслана гэх санаа биш гэж үү? Амаржих санааг хөрсөн дээр буулган амьдралын бүх салбарт нэвтрүүлбэл өрсөлдөх дурыг гутаан онцгойрох хүсэл эрмэлзлэлийг үгүй хийх замаар хийморийн галыг бөхөөх аюултай. Зовлонгийн далай туулах нь хийморь бадраах увьдастай гэх үзлээс татгалзан бид улс төрийн талбар дээр аливаа өрсөлдөөнөөс ангид амар амгалан байдлыг эрхэмлэнэ, харин эдийн засгийн талбар дээр өрсөлдөх чадвартай байхыг эрмэлзэнэ гэх нь утгагүй. Хэрвээ надад ямар нэгэн талбарыг дангаар нь нугаслах санаа төрөөгүй бол энэ мэт өрөөсгөл ойлголтыг тоохгүй өнгөрөөж болох байлаа. Арга тасарсан нөхцөлд, нугаслах бололцоо олгосон улс төрийн заль мэх маш чухал үүрэгтэй байдаг...
Энэ мэт учирлалаа базаад хэлэхэд тэс хөндлөн хоёр өөр зарчмыг би харж байна: цаг ямагт хүчиндүүлэх, эзэмдүүлэх тавилантай ардчилалын зарчим ба хүн төрөлхтөний бүхий л соёл иргэншлийн түүхийн хөдөлгөгч хүч болсон азаргалах зарчим буюу эрдэх зарчим.

Хүмүүсийн бахархал, хүмүүсийн энэхүү бахархлыг өдөөж болох дотоод зохион байгуулалтынх нь шинж чанар болон хүмүүсийн боловсролын өнгө төрх - энэ бүхэн бол улс төрийн үйл хэргийн гарааны цэг: эдгээр нь энэхүү үйл хэргийг амжилтанд хүргэх суурь дэвсгэр болой...

Дэлхий дахин өврөө нээн тавь, ная, эсвэл зуун жилийн өмнө огт боломжгүй байсан тийм хэмжээнд хүртлээ нягт барилдлага тогтжээ гэдгийг ухаарвал өнөөдөр бий болоод байгаа хямралын шинж тэмдэг нь дэлхий даяар тархана гэдгийг олж харах болно. Зөвхөн одоо, 1932 онд л ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм биш. Дэлхийн түүхэнд иймэрхүү нөхцөл байдал нэг бус удаа тохиож байлаа. Хүмүүсийн хоорондох харилцаанд иймэрхүү нөхцөл бий болоход эдгээр хүмүүсийг хорлосон хорлол нь бүх дэлхийгээр тарж хүн бүрт гай учруулж байсан түүхтэй.

Мэдээж хэрэг, ерөнхий уур амьсгал зөөлрөн номхрохыг бид харзнах хүсэлтэй байна гэж хэлэх шиг амархан юм байхгүй, гэхдээ энэ боломжгүй. Өнөөдөр үүсээд байгаа ороо бусгаа байдал бол Бурхны уур хилэнцийн үр дагавар биш, харин хүмүүсийн арчаагүй байдал, хүний алдаа эндэгдэл, буруу тооцоолсны үр дагавар юм. Эдгээр шалтгаануудыг нь эхлээд өөрчлөх нь зүйн хэрэг, тэгэхлээр зам мөрөө засахаас урьдаж хүн дотроосоо өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой.

Хэрвээ бид өнөөгийн дэлхийг толидох аваас ардаа амаржуулах ийм дүгнэлтэнд зайлшгүй хүрнэ: өөрийн төрөлх давуу талаа ашиглан тансаглан амьдарч буй нэлээд олон үндэстэн бий. Энэ бол цагаан арьстан гэж нэрлэгдэх, эртний соёл иргэншил тарж бутарснаас хойш хэдэн мянган жилийн турш хөгжиж ирэхдээ дэлхий дахинд өөртөө ашигтай байрлал эзэлж чадсан хүмүүс бөлгөө. Хэрвээ би олон зуун жилийн турш цагаан арьстнуудын өөрсдийгөө дөвийлгөж ирсэн эрдэх зарчмыг үүнтэй нягт холбож үзээгүй бол дэлхийн бусад улсуудын дээр заларсан цагаан арьстнуудын энэхүү эдийн засгийн давуу байдал, түүний энэхүү ашигтай суудлыг би огт ойлгохгүй байлаа: энэ бол бусад хүмүүстэй жишээд гарч ирсэн ойлголт. Дурын газар, тухайлбал Энэтхэгийг аваад үзье. Англичууд Энэтхэгийг эрх зүй, хуулийн хүчээр эзлээгүй: тэд Энэтхэгийг эзлэхдээ нутгийн хүмүүсийн үзэл бодол, хүсэл сонирхол юмуу тэдний эрх зүйн байгууламжийг авч хэлэлцээгүй бөгөөд заримдаа эр бяраа хамгийн харгис хэрцгий аргаар гаргаж байлаа. Кортез юмуу Пизарро яг ийм замаар ямар ч эрхгүй байсан хэрнээ цагаан арьстны төрөлхийн яс давуу талдаа эрдэж Төв Америк болон Өмнөд Америкийн хойд хэсгийг үгүй хийсэн. Хойт Америк тивд суурьшсан явдал нь ямар нэгэн ардчилал юмуу олон улсын эрх зүйн давуу талаас урган гарсан зүйл огт биш; энэ бол цагаан арьстны өөрийн хүчээ мэдрэн улмаар хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байх зөв гэж бодсоны шууд үр дагавар юм. Хэрвээ би цагаан арьстнуудын сүүлийн гурав, дөрвөн зуун жилийн турш дэлхий дахиныг эзэгнэсэн энэхүү үзэл бодлыг таягдан хаяна гэвэл энэхүү арьстны хувь тавилан бусдаас, тухайлбал өчүүхэн газар шавааралдан сууж хүн амын хэт өсөлтөнд дарлуулсан Хятадуудынхаас нэг их ялгарахааргүй байх байлаа. Хэрвээ хувь тавилан цагаан арьстнуудын өмнө шинэ зам нээж өгсөн бол энэ нь цагаан арьстнууд дэлхий ертөнцийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэдгээ ухаарсантай нь холбоотой. Үнэн чанартаа энэ бол бөх хүний эр бяраа шалгасан дасгал сургуулилт байлаа.

Адольф Гитлер, Дюзелдорф, 1932

Англи хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат. 2007 он 11 сарын 5 өдөр.

Coin Marketplace

STEEM 0.17
TRX 0.15
JST 0.028
BTC 60327.79
ETH 2348.25
USDT 1.00
SBD 2.53