Криптовалют, ердийн мөнгөн тэмдэгтээс ялгарах 5 гол шинж чанар

in #mongol6 years ago (edited)

steemit2.png

Физикийн багш сурагчдаасаа асуув:
-Физик, хими хоёр ямар холбоотой вэ? гэхэд нэг сурагч гараа өргөснөө:
-Салшгүй холбоотой, гэж хариулсан гэдэг.
🙃

Хими, физик хоёр шиг блокчейн, биткойн хоёр салшгүй холбоотой. Блокчейны талаар сонирхож байвал миний өмнөх пост “Блокчейны монголчилсон товч тайлбар” дээр дараад уншина уу. 😋

Биткойныг 50 үгэнд багтаасан тайлбар:

Биткойн юм уу криптовалют нь хуулбарлагдаж болдоггүй шифрлэгдсэн дата. Өөрөөр хэлье гэвэл математикийн аргаар нууцлагдсан хэдэн тооны нийлбэр. Интернет байгаа цагт хэрэглэж байгаа хэнд ч хамаагүй криптовалютыг шилжүүлж болно. Гүйлгээ хийхийн тулд өөрийн гэсэн нууц түлхүүрээр идэвхжүүлнэ. Бүх гүйлгээний бүртгэл нь тэр сүлжээний блокчейнд бүртгэгддэг.

Шинэ юм ойлгох нэг амархан арга бол түүнтэй төстэй, мэддэг юмтайгаа харьцуулаад – гол шинж чанаруудыг нь тулгаж үзэхэд тэр нь илүү ойлгомжтой болоод ирдэг. Тийм болохоор криптовалют болон бидний хэрэглэдэг төгрөгийн онцлогуудын харьцуулбал үүнийг ойлгоход арай амар болноо.

steemit.png

Биткойн болон криптовалютыг монгол хэл дээр дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл mongolcom.mn дээр байсан, сонирхвол ороод үзээрэй.

Монгол Банкны вебсайт дээр хоёр сонирхолтой мэдээлэл олсон, хүсвэл үзээрэй:
Монгол Банк - криптовалютын талаарх мэдэгдэл
Б.Түмэнцэнгэл (ОНБМТ-ийн ахлах эдийн засагч) - Криптовалют ба Төв банкны ирээдүй

Блокчейн, криптовалютын талаар асууж, хэлэх юм байвал холбогдоорой:
https://www.facebook.com/nuuliingal
🐧 👍

Coin Marketplace

STEEM 0.30
TRX 0.12
JST 0.033
BTC 63745.68
ETH 3137.71
USDT 1.00
SBD 3.86