Цахилгаан Эрчим Хүчний өртөгийг 90 хувиар бууруулах боломжтой Тогтмол Соронзон Генератор
Соронз нь 4000 жилийн тэртээ Эртний Грекүүд нээсэн гэж үздэг маш сонин түүхтэй эд юм.
Өмсч явсан гутлын хадаас болон барьж явсан шилбүүрийн металл бөгж нь хар өнгийн хаданд ойртох бүр золгон тэврэлдэх мэт аашилж байсныг Критийн нэг малчин анзаарсан гэдэг. Уг хад нь байгалиас заяасан соронзон шинж чанар бүхий чулуулаг байсан хэрэг!
"Энерги нь устаж үгүй болохгүй, бас шинээр бий болохгүй" хэмээсэн термодинамикийн нэгдүгээр хуулийг германы эрдэмтэн физикч Ю́лиус Ро́берт фон Ма́йер 1841 онд тэрлэж байв. Энерги нь зөвхөн нэг хэлбэрээс нөгөө рүү шилжинэ гэсэн гаргалгаа эндээс урган гарна.
Соронзон үзэгдэл нь нэг төрлийн хүч мөн хэдий ч энергийн нэг төрөл биш. Харин энергийг нэг хэлбэрээс нөгөө рүү хөрвүүлэхэд соронзон үзэгдэл нэн тустай. Газрын тос, цөмийн төдийгүй усны болон салхины энергиэс гарган авч буй эрчим хүчний бараг 99 хувь нь энерги хувиргахдаа соронзон үзэгдэл ашигладаг системүүд хэрэглэдэг хэмээн МИТ Хүрээлэнгийн Эрчим Хүчний Клубын дэд ерөнхийлөгч , МИТ Хүрээлэнгийн Материал Судлал болон Инженерийн Тэнхимийн Жон Лерой Хеннессийн нэрэмжит судлаач Дэвид Коэн Танужи дүгнэсэн нь бий.
Үнэн чанартаа, салхи, давалгаа болон долгионы энерги зэрэг энергийн цэвэр эх үүсвэртэй нягт холбоотой гэдэг үүднээсээ соронз нь сэргээгдэх эрчим хүчний талбар дээр маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Соронз ашигласнаар салхин турбины хурдны хайрцгийн овор хэмжээг багасгах юмуу эсвэл бүрмөсөн орлуулж болно.
Өдгөө бид хосолмол хөдөлгүүртэй автомашинаас авахуулаад компьютерийн хатуу диск үйлдвэрлэхдээ хүртэл соронз ашиглах бөгөөд газрын ховор элементүүдийн хайлшаас бүрдэх газрын ховор соронзонгийн боломж чадавхийг судлаачид судалж байна.
Соронзын хамгийн гол чадвар бол урт наслах чадвар юм. Соронз зуу зуун жил наслах чадвартай. Батарей шиг нурахгүй. Соронз нь квант механик хүч бөгөөд энергийг хадгалдаггүй.
Сийтл хотод төвтэй цэвэр эрчим хүчний Infinity SAV USA компанийг 30 жилийн тэртээ Гари Трипп үүсгэн байгуулсан бөгөөд нүүрс хүчлийн хий ялгаруулахгүйгээр киловатт эрчим хүчийг 2 центийн өртөгтэйгээр үйлдвэрлэн цахилгааны өртөг зардлыг 90 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Гари нь үүлэн хадгалах төхөөрөмж, онлайн нөөцлөх систем зэрэг америкийн 7 патент эзэмшдэг.
Өнөөгийн ертөнц нь Энерги Хадгалагдах Хуульд суурилсан хаалттай системээс бүрддэг бол Квант Механик нь Нээлттэй Систем юм.
Нээлттэй Систем дэхь электроны Квант Эргэлтийг Энерги Хадгалагдах Хуулиар тайлбарлах боломжгүй. Холбоосгүй электронуудын квант механик эргэлт нь соронзон үйлчлэлийг өдөөнө. Улмаар, элетронууд зогсолтгүй эргэлдэнэ.
Хэрхэн ажилладаг вэ?
Соронзон хөдөлгүүрийн анхны туршилтууд бүтэлгүйтэж байсан нь соронзыг соронзтой холбож байснаас хойд туйл нь хойд туйлаа түлхэн чагтлан хөндөлсөж эргэлтийг зогсоож байсантай холбоотой.
Тэгвэл Infinity SAV компанийн онолоор, соронзыг зэс утсан ороомогтой холбосон нөхцөлд чичиргээ үүсэхгүй.
Энэхүү генеаторын үл хөдлөх статор нь 250 соронзтой бол доторхи эргэлдэгч ротор нь 250 зэс утсан ороомогтой.
Тогтмол Соронз нь Зэс Утсан ороомогтой нүүрэлдэх үед ороомогт ижил туйл үүсч хойд туйл нь хойд туйлаа түлхэх маягаар Лоренцын соронзон хөдөлгөгч хүчний нөлөөгөөр эргэлдэх хөдөлгөөн үүсч чагтлан хөндөлсөхгүйгээр цахилгаан гүйдэл бий болно.
Туршилтын хөдөлгүүр нь зэс ороомог бүхий статор болон статор дотор байрлах тогтмол соронзон бүхий ротор хоёроос бүрдэх бөгөөд түлхэлцэх хүчний нөлөөгөөр ротор эргэлдэнэ.
Роторын хурд минутанд 1500 эргэлт хүрэх үед өөрийн эрчээ авснаар зогсолтгүйгээр бие даан ажиллах чадвартай болно.
Сөүлд амьдарч байсан, 20 гаруй төхөөрөмж бүтээж 10 гаруй зохиогчийн эрх авсан оросын зохион бүтээгч Андрей Слободинтой Гари уулзаж учирснаар цэвэр эрчим хүчний генератор зохион бүтээх их аян эхэлсэн түүхтэй.
Гарид Андрейгийн бүтээл гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн тул Солонгос орж хөдөлгүүрийг нь өөрийн биеэр шалгаж үзжээ. Удалгүй тэд хамтрагчид болжээ.
Өдгөө тэд 3 киловатт чадалтай, зөвхөн тогтмол соронзонгоор ажиллах хөдөлгүүр бүтээсэн бөгөөд үүнийг хийхдээ 5 жилийн турш өөрсдийн 750 мянган доллар зарцуулжээ.
Энэхүү хөдөлгүүр нь эрчим хүчний шугамаас алслагдсан бөглүү газар хямд үнэтэй цахилгаан үүсгэн гэрэл, дулаан, ус, халаалт, хөргөлт гээд үй олон зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой юм.
Англи хэлнээс хөрвүүлэв
эх сурвалж: https://www.futureentech.com/2017/04/infinity-sav-usa-developed-generator.html
Congratulations @erka! You received a personal award!
Click here to view your Board
Congratulations @erka! You received a personal award!
You can view your badges on your Steem Board and compare to others on the Steem Ranking
Vote for @Steemitboard as a witness to get one more award and increased upvotes!